Египетийн өмнөд хэсэгт орших Луксор хотын ойролцоо ажиллаж байсан археологчдын олдвороо хадгалдаг төв рүү зэвсэгт этгээдүүд дайрч дээрэмдсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Эртний Египетийн фараонуудын үеийн ховор, үнэт олдворуудыг тэд хулгайлсан байна.
Сүүлийн хэдэн сар тэнд ХБНГУ-ын мэргэжилтнүүд ажиллаж байсан бөгөөд дээрэмчид тэдний нэгийг зодсон аж. Одоогийн байдлаар цагдаагийн ажилтнууд гэмт этгээдүүдийг хайж байгаа бөгөөд нисэх буудал, усан боомтуудад нэмэлт хүч гаргаад байгаа юм.