“Транс” буюу Тээвэр хөгжлийн бан кийг “Швейцарь банк болгоно” хэмээн дийлэнх хувьцааг нь худалдаж авсан Швейцарийн харьяат В.И.Армен болон түүний гарын хүн, тус банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Ново жилов нарын хүмүүс хил даван алга болсноос хойш хэргийг нь түдгэлзүүлээд байгаа.
Энэ хугацаанд А.Е.Новожилов хилийн чанадаас (Москвагаас) мөрдөн байцаагч руугаа утсаар ярьж “Барьж чадахгүй ш дээ” хэмээн басамжилж байсан. Тус банкны харилцагч, хад га ламж эзэмшигчдийн хөрөнгөөс А.Е.Новожилов гурван тэрбум орчмыг хуу рамч гүйлгээгээр, баталгаагүй барь цаагаар авч хувийн дансандаа шилжүүлээд алга болсон билээ.
Тэднийг хилээр гаргах ажиллагаа анхнаасаа зохион байгуулалттай, эртнээс төлөвлөсөн байсан нь тодорхой болоод байна. ОХУ-ын ЭСЯ-ныхан А.Е.Новожиловын бичиг баримтыг өөрт нь өгсөн байх үндэслэлтэй гэж үзэхээс аргагүй. Аль нэг улсын иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах үед бичиг баримтыг нь тухайн улсын өмч гэдэг утгаар нь ЭСЯ-нд нь өгдөг дүрэм журам манайд үйлчилдэг.
Үүний дагуу УМБГ-аас А.Е.Новожиловын паспорт бичиг баримтыг нь хүргүүлсэн аж. Гэвч нэг их удалгүй А.Е.Новожилов Ганцхудагаас батлан даалтад гарсан. Энэ үед түүнийг хил даван зугтаж, оргож болзошгүйг хэвлэлээр анхааруулж байсан юм. Гэвч хууль хяналтын байгууллагынхан, Чингэлтэй дүүргийн шүүхийнхэн үүнийг үл ойшоож, цагдан хорилгүй байсаар Эрээнцавын боомтоор алдахад хүрсэн билээ. Энэ үед тэрбээр өөрийн бичиг баримттайгаа явсан нь нэгэнт тодорхой болсон. А.Е.Новожиловыг хилээр гаргахыг хориглосон шийдвэр 2009 оны дөрөвдүгээр сарын 12- нд гарч, мэдээлэл нь хилийн бүх боомтод очжээ.
Дорнод аймаг дахь Баян-Уулын хилийн отряд Эрээнцав, Ульхан гэсэн хоёр боомттой. Отрядын төвөөс тухайн эрэн сурвалжилж буй хүний зургийг олшруулан боомтууддаа тараадаг. Гэтэл тангараг өргөсөн хилийн цэргийн офицер үүргээ биелүүлсэнгүй.
Тэрбээр ХХЕГ болон цагдаагаас очиж шалгасан албаны хүмүүст “Ширээнд дээр байсан зургийг нь цаасан дундаа холиод мартжээ” гэсэн тайлбар өгсөн байна. Эрээнцавын боомтод зураггүй мэдээлэл очсон бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд компьютер нь эвдэрсэн гэж тэмдэглэжээ. Гэвч хагас сарын хугацаанд тус боомт холбоо харилцаанаас тасарсан гэхэд хилсдэхгүй.
Энэ үед Дорнод аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Хагас сар өнгөрсний дараа буюу есдүгээр сарын 5-нд Эрээнцавын боомтоос нэгэн офицер компьютерээ засуулахаар Улаанбаатарыг зорьжээ. Яг энэ үед нь мэдсэн юм шиг А.Е.Новожилов тус боомтод очсон аж. Түүгээр зогсохгүй түүнийг очихтой зэрэгцэн хорио цээрийн дэг лэмийг түр цуцалсан байгаа юм.
Энэ үед ОХУ-ын талаас тус боомтоор гурван хүн орж иржээ. Ингээд буцахдаа дөрвүүлээ болсны нэг нь оргодол А.Е.Новожилов байв. Тэднийг наймаа хийдэг нэг монгол эр машинаараа гаргаж өгчээ. ОХУ-ын талд оруулж өгсний дараа эртнээс бэлтгэсэн бололтой машинтай хүмүүс тосож авсан хэмээн уг эр холбогдох албаны хүмүүст ярьсан талаар эх сурвалж мэдээлэв.
Тэднийг хилээр гарах үед офицер, ахлагч хоёр байжээ. Офицер нь А.Е.Новожиловыг тосохоор ирсэн гурван найзынх нь бичиг баримтыг шалгахад “Сургалтад хамрагдахаар ирээд буцаж явна” гэсэн тайлбар өгчээ. Оросууд манайд тэр дундаа Дорнодод юугаа сурахаар ирэх вэ.
Оргодол оросыг шалгаад “Та энэ боомтоор орж ирээгүй байна. Хэзээ хаагуур яаж орж ирсэн юм бэ” хэмээн байцаахад “Буянт-Ухаагаар орж ирсэн. Найз нар маань энд ирнэ гэхээр нь би Дорнод аймаг руу ирж, энэ боомтоор хамт гарч байгаа юм” гэсэн тайлбар өгчихөөд гараад явсан байх юм. Үүнээс үзэхэд А.Е.Новожиловыг хилээр гарах ажиллагаа анхнаасаа зохион байгуулалттай, төлөвлөсөн зүйл байсан бололтой.
Ганц А.Е.Новожилов ч биш түүний хэрэгт холбогдсон орос, швейцарь нөхөд нь ч хилээр гарсан нь анхнаасаа зохион байгуулалттай байжээ. “Транс” банкны хувьцааны 51 хувийг эзэмшдэг Швейцарийн хөрөнгө оруулалттай “Инф растракчер” гэх компанийн захирал В.И.Армен тус банкаар дамжуулан их хэмжээний мөнгө угаачихаад хилээр гарсан. Тэрбээр тус банкны хувьцааг худалдан авахдаа “Швейцарийн банк шиг болгоно.
Хувьцаагаа бусдад худалдахаар бол хамгийн түрүүнд бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгоно. Монгол Улсаас гарахаар бол Төвбанкинд мэдэгдэнэ” гэсэн утгатай гэрээг Монголбанк, “Транс” банкны холбогдох албаны хүмүүстэй байгуулан орж иржээ.
Гэвч тэрбээр гэрээнийхээ үүр гийг биелүүлсэнгүй. 51 хувийн хувь цаагаа нууцаар “Оюуны ундраа” компанийнханд худалдчихаад чоно борооноор, муу хүн чөлөөнөөр гэдэг шиг хэнд ч мэдэгдэлгүй хил гараад арилж өгсөн байх юм. Улмаар Монголбанкинд захидал илгээж нэр бүхий хүмүүст хамтран ажилласанд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Тус банкны хуучин удирдлага болох В.И.Армен, А.Е.Новожилов нар Кипрт амьдардаг оросуудын их хэмжээний мөнгийг манай улсад угааж, ОХУ руу гаргасан асуудлыг цагдаагийнхан дөнгөж шалгаж эхэлмэгц В.И.Армений өмгөөлөгч “Банкинд хохирол учраагүй” хэмээн итгүүлж цагдаагийнхныг аргалснаар мөнгө угаасан байж болзошгүй хэргийг хааж, түүнийг хилээр гарахыг хориглосныг нь цуцлуулан, гэрээнийхээ заалтыг зөрчин оргоход нь хүргэсэн байх юм.
Энэ хэрэгт “Трансбанк”-ны орлогч захирал А.М.Парашак, Ю.Н.Конов нарыг шалгахаар хориг тавьсан байсан ч мөн л мөнгө угаасан хэрэг нь илчлэгдсэн даруйд нутаг буцсан байна.
Г.Равжаа