Дархан-Уул аймгийн хууль хяналтын байгуул лагынхан “Ланд Лайн” компанийн захирал Д.Нэр гүйг ашигт малтмал хайх, олборлох, ашиг лах үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэсэн үндэслэлээр шалгаж байна. Тэрбээр тус аймгийн Шарын гол сумын “Баялаг” компанийн дэргэд барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшихийг хүсчээ. Хүсэлтээ сумын Газрын албанд гаргаж, холбогдох албаны хүмүүс ч түүний хүсэлтийн дагуу газар эзэмшүүлэх гэрчилгээ олгожээ. Нутгийн иргэд эхэндээ барилга барих нь гэж бодож байсан ч шороо ухахаас өөр ажил хийсэнгүй.
Тиймээс иргэд хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахыг хүссэн аж. Ингээд хууль хяналтын байгууллагаас, тэр дундаа Дархан-Уул аймаг дахь Тагнуулын хэлтсээс уг компанийн асуудлыг шалгаж эхэлсэн байна.
Шалгалтын явцад барилгын материалын үйлдвэрлэл огт явуулаагүй, алт олборлож байсан нь илэрчээ. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.
Тус компанийн удирдлага ойролцоогоор нэг кг гаруй алт олборлосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд шинжилгээнд дээжийг нь өгөхөд маш өндөр агууламжтай гэсэн дүгнэлт гарчээ.
Г.Равжаа