Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас саяхан Төв, Сэлэнгэ аймгийн нутагт ашигт малтмал олборлож буй компани, хувь хүмүүсийг шалгалаа. Шалгалтын явцад Төв аймгийн Борнуур сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ХАМО буюу тус сум дахь хувиараа ашигт малтмал олборлогчдын хамтран байгуулсан компанийн байрнаас 600 орчим грамм мөнгөн ус илрүүлжээ.
Гурван жил гаруйн өмнө байгуулагдсан тус компанийнхан байгальд хор хөнөөлгүй нөхцөлөөр, мөнгөн ус ашиглахгүй, усаар алтаа угааж авна хэмээж байсан ч хууль зөрчжээ.
Тиймээс компанийн зарим удирдлагад Эрүү- гийн 214 дүгээр зүйлд заасан “Химийн хорт болон аюултай бодисыг зориулалт бусаар ашигласан, бусдын эрүүл мэнд, бай галь орчинд хүнд хор уршиг учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ.
Түүний зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн У гэртээ мөн л их хэмжээний мөнгөн ус ашиглан алт угааж байсан нь илэрч мөн дээрх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Г.Орчлон