Шүүхээс “Онц аюултай гэмт хэрэгтэн” хэмээн зарласан Лхабадрахын Түмэн-Өлзийг хууль хяналтын байгууллагынхан 2006 оноос хойш эрэн сурвалжилж байна.
Онц хүнд хэд хэдэн хэрэгт холбогдож гурван ч удаа ял шийтгүүлсэн “Онц аюултай гэмт хэрэгтэн” гэж зарласан Л.Түмэн-Өлзий нь 1981 оны наймдугаар сарын 13-нд төрсөн. Тэрбээр 160-165 орчим өндөртэй, зууван шар царайтай, ширүүн харцтай, халимаг үстэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй.
Улаанбаатар хотын харьяат Л.Түмэн-Өлзий 2006 оны аравдугаар сарын 17-нд Сүхбаатар дүүргийн шүүхээр хэргийг нь шийдвэрлэхээр авчирсан үед оргож, одоо болтол сураггүй байгаа юм.
Түүнийг харсан болон хаана байгааг нь мэдэх хүмүүс ЭЦГ-ын 321182, 265677, 265732 дугаарын утсанд хандаж мэдээ лэл өгөхийг тус газраас хүссэн бө- гөөд бодит мэдээллийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу өндрөөр үнэлэн худалдан авч, нууцыг чандлан хадгалахаа мэдэгдсэн юм.