ОБЕГ-ын дарга асан, тэргүүн комиссар П.Даш, Улсын нөөц бүр дүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын холбогдсон хэрэг хоёр жи лийн нүүр үзэж байна. Ко миссарыг албан тушаалаа хэт - рүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Хавтаст хэрэгт П.Даш 511 сая, Л.Алтангэрэл 263 сая төгрөгийн хохирол улсад учруулсан гэсэн баримт байдаг.
Энэхүү хэрэгт Эрүүгийн хуулийн 263, 273 дугаар зүйлийн хоёр, 148 дугаар зүйлийн гурваар эрүүгийн хэрэгт татсан билээ. Анхны шүүх хурал 2009 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болж, Ерөнхий шүүгч Ж.Цогтзандан, шүүгч Н.Ичинхорлоо, П.Туяат нар хэлэлцээд 4.6 жилийн ял оноосон юм. Тэд улсыг хохироогоогүй гэж Нийслэлийн шүүхэд давж заалдсан.
Анхан шатны шүүх хурлаас хоёр сарын дараа болсон давж заалдах шатны хурлаас П.Даш нарын хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Харин шүүх нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай гэж үзсэн аж. Одоо энэ хэрэг хаана байгааг сонирхсон юм. Хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж байгаа юм байна.
Харин комиссар П.Даш үндэслэлгүйгээр хүний нэр төрийг гутаасан хэмээн гомдол гаргаад байгаа гэнэ.
Х.Хангал