Лондонд саатуулагдаад хагас жил болж буй Б.Хурцын эхнэр эх орондоо ирсэн гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодрууллаа.
-Б.Хурцын эхнэр ирсэн гэсэн. Хэзээ ирсэн юм бол?
-Бид тэр хүний тухай мэдэхгүй. Виз хүсэж байхад нь тусалж байсан. Хоёр хүүхэдтэйгээ шүүх хуралд оролцохоор явахад нь машинаар үйлчилж байснаас хэтрэхгүй. Б.Хурцын гэр бүл Англид байх зардлаа хувиасаа гаргаж байгаа болохоор ирж очихоо бидэнд мэдэгдэх албагүй.
-Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал хэзээ болох вэ. Хуульдаа 14 хоног гэж заасан байдаг гэсэн?
-Бид өргөдлөө өгсөн. Одоогоор шүүх хурлын тов гараагүй. Энэ сардаа багтаан шүүх хурлын товыг зарлах учиртай. Тиймээс энэ долоо хоногт тодорхой болох байх.
Б.Хурцын эрүүл мэнд хэвийн байгаа. Бидэнд өөр мэдээлэл ирээгүй байна гэв. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Хурцын хүүхдийг асарч байсан эмэгтэйн визийг Английн холбогдох албаныхан сунгаагүй учир Монголд ирсэн юм байна.
Х.Сүрэн