Засгийн газрын ээжилт хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбэээр, "Эрүүл мэндийн яамнаас 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтда хамруулахаар төлөвлөж байгаагаа засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах, эсэх асуудалд нухацтай хандаж буй.
Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Pfizer вакцинаа дархлаажуулж эхэлсэн. Монгол Улс судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмжийг авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан.
Мөн ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ.
Улсын хэмжээнд 12-оос дээш насны 290 мянга орчим хүүхэд байна. Өөрөөр хэлбэл хүн амын 10 орчим хувийг дархлаажуулах боломжтой боллоо" гэв.