Хэдхэн жилийн өмнөөс Богд хан дахиад цаазын тавцанд очив. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд дархан газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглахыг зөвшөөрсөн заалт бий. Энэ заалтыг эрх мэдэлтн үүд зоосны нүхээр харж, арын хаалгатай, авдрандаа мөнгөтэй хүмүүсийг дархан ууланд дураараа дургих боломж олгож байна. Дархан уул эргээд элдэв барилга, зүсэн зүйлийн үйлчилгээний газраар дүүрэв.
Энд байсан хуучин 28 обьектыг хувьчилжээ. Үүнээс гадна хүнсний дэлгүүр, эмнэлэг, баар, зочид буудал, хорих, цэргийн анги, химийн бодис хадгалдаг Изотоп контор, мөсөн зоорь зэрэг газар ашиглах гэрчилгээгүй 32 аж ахуйн нэгж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тогтоожээ.
Богд уул хүн амьдрах бүс бишсэн
Хязгаарлалтын бүсэд багтдаг 26 аманд нь 391 иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл олгожээ. Нүхтэд 131 айл байгаагийн 76 нь зуслангийн зориулалтаар газар авчихсан, бусад нь ямар ч зөвшөөрөлгүй дураараа ирж буучихаад, том том байшин барин, өвөл зунг үй амьдарч байна. Энд 55 айл амины орон сууц бариад төвхнөчихөж. “Дарга нар Богд ууланд газар авч, дураараа дургиж болдог юм бол бид бас цэнгэг агаарт амьдармаар байна” хэмээн иргэд барьцан, энд тэнд дураараа хашаа хатгаж эхэлжээ. Энэ бол сүйрэл. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 12.9-д “Тусгай хамгаалалттай газарт өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн зориулалтаар газар ашиглахыг хориглоно” гэж заажээ. Гэсэн ч БОЯ, компанийн захирлууд, энгийн иргэд хүртэл энэ хуулийг гууль болгосоор өдий хүрэв.
2008 оны наймдугаар сарын 13-нд Байгаль орчны сайд 271 дүгээр тушаал гарган, “Богд хан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах түр журам” гээчийг баталжээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд хүн хуулиа мэддэггүй хэрэг үү, эсвэл санаатай зөрчив үү. Арцатын аманд зөвшөөр өлгүй 56, Чулуутын амны Туул зөрлөгт 114, Зайсангийн ам, ХанУул дүүргийн XI хороонд 400 айл зөвшөөрөлгүй хашаа хатган, гэр байшин барьжээ. УИХ-ын гиш үүн Д.Загджав Хан-Уул дүүргийн Засаг дарга байхдаа Зайсанд гэр бүлийн зориулалтаар иргэдэд газар олгож, өнөөдүүл нь гэрчилгээтэй болчихсон сууж байна.
Сайд, дарга нар эрх мэдлээ ашиглан ямар ч тооцоо судалгаагүйгээр газар олгосны улмаас Богд уул суурьшлын бүс болон хувирч, гудамж, зам талбай гаргаагүй, хооронд нь тулгаж барьсан хашаагаар дүүрэв. Нүхтийн амны хэд хэдэн хүнтэй уулзахад “Дарга нар дээгүүрээ хувааж идээд байхад бид яагаад хажуунаас нь хазаж болохгүй гэж. “Эхлээд хашаа хатга. Дараа нь гэр барь. Дасгаж байгаад тэрийгээ байшин болго. Тэгсэн хойно хүний байшинг хэн ч ирж нураахгүй. Газрын зөвшөөрөл аяндаа гаргаж өгнө”. Ийм үг байдгийг мэдэхгүй юү” гэсэн утгатай зүйл ярив. Тэд УИХ-ын гишүүн, сайд нарын нэр заан барьцах аж.
Аялал жуулчлалын... гэж аваад орон сууц барьдаг
Богд ууланд газар авч буй хүмүүс аялал жуулчлалын зориулалтаар гэсэн аятайхан тайлбар хэлдэг. Олгож буй зөвшөөрөл дээр ч тийм үг дурайна. Газар авчихсан л бол дараа нь жуулчны бааз байгуулна уу, хаус бариад худалдана уу тэр нь хамаагүй байдаг бололтой. Ийм үгээр халхавч хийн газар олгох ажил 2004 оноос эхэлж, 2008 он хүрэхэд замбараагаа алджээ. 2004 оноос “Мантууш”, “Анома”, “Сарнайх”, “Дабу, “Мапекс”, “Эфмакс”, 2007 оноос “Бөхбат”, “Сипоко”, “Мфикс” компани энд томоохон орон сууцны цогцолбор барин, зарим нь хэдийнэ ашиглалтад оруулаад борлуулчихсан.
Тэнд оршин суугчид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, дархан ууланд амьдрах эрхтэй болжээ. “Нэгэнт барилга бариад бусдад зарчихад намайг яаж ч чадахг үй. Тэр орон сууцыг нураалаа ч, хураалаа ч би хохирохгүй” хэмээн барилгын компаниудын эзэд додигор яваа даа. Аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа 56 иргэн, аж ахуйн нэгж орон сууц барьж, хэдийнэ ашиглалтад оруулжээ.
Хамгийн хачирхалтай нь газрын зориулалт өөрчилж барьсан барилгыг нь Улсын комисс хүлээгээд авчихсан байх юм. Монголын төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаагүй, шил шилээ харж ажилладгийг энэ мэт захын жишээ харуулна. Жишээлбэл, “Дабу”, “Сарнайх”, “Анома” зэрэг аж ахуйн нэгж бас ийм үгээр халхавчлан газар авахаар хөөц өлдөж байхдаа орон сууцны барилга барихаар ерөнхий төлөвл өгөөндөө тусгасан байж.
Цагаан цаасан дээр хараар бичиж, зурсан уг төлөвлөгөөг 2004 онд БОЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Я.Адьяа харсаар байж гарын үсэг зуржээ. Энэ бол БОЯнд шигдсэн байгаль хамгаалах нэртэй хууль завхруулагчид иргэдийн татварын мөнгийг цалин болгож авчихаад, аалзны тор нэхэж суудгийн нэг баримт юм. “Эфмакс”, “Мапекс” ХХК ч ийм л байдлаар Богд ууланд газар авчихаад одоо орон сууц барин зарж байна.
БОЯ Богд хан ууланд тооцоо судалгаагүй 369 иргэн, аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалтаар газар олгожээ. 2004 онд БОЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Адьяа 73, 2006 онд Байгаль орчны сайд У.Барсболд 11, 2007 онд БО-ны сайд И.Эрдэнэбаатар 98, 2008 онд Г.Шийлэгдамба 252 зөвшөөрөл өгсөн байна. Эдгээрээс 43-ыг дараа нь цуцалсан. Зөвхөн Зайсангийн аманд гэхэд 150 аж ахуйн нэгж, иргэнд аялал жуулчлалын нэрээр газар олгосон. Гэтэл “Жуулчны баазын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS4934-2002 стандартаар жуулчны баазууд хоорондоо дор хаяж 10 км зайтай байрлах ёстой. МХЕГ-аас 2007 онд хийсэн шалгалтаар “Сарнайх”, “Анома”, “Дабу”, “Эфмакс”, “Мапекс”, “Мантууш”, “Мфикс”, “Батбөх”, “Сипоко” ХХК, Иргэний нисэхийн “Жаргалант” цогцолбор, иргэн Болорцэцэг нарыг Тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, газар ашиглах зориулалтаа өөрчилснийг тогтоон, цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулсан ч газарт учруулсан экологийн хохирлыг тооцох аргачлал байхгүй гэсэн шалтгаар өдий болтол шийдээгүй байгаа аж.
Ан амьтан хууль бусаар агнасан тохиолдолд экологид учруулсан хохирлыг тооцох журам, үнэлгээ байдаг атал бүхий л баялгийг тээж яваа газрыг ухаж сэндийчсэн, унаган төрхийг нь алдагдуулсан, нөхөн сэргээгдэхгүй болгосон хүмүүсээр хохирол нөхөн төл үүлэх журам, газрын экологи эдийн засгийн үнэлгээ одоо болтол манай улсад алга. Энэ нь хууль зөрчигчдөд дураараа дургих боломж олгож буйн тод жишээ. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг харгалзалгүй хавтгайруулан олгосон энэ олон зөвшөөрлөө цуцалж, энд байгаа айл өрх, албан газар, аж ахуйн нэгжүүдийг албан тушаал, ар өврийн хаалга харалгүйгээр нүүлгэн шилжүүлэхийг Богд хан уулын ирээдүй, Монголын хойч үеийнхэн одоо биднээс шаардаж байна.Энд ШШГЕГын харьяа хорих 401, 411 дүгээр анги, цэргийн анги байрладаг. Шашны гурван байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг ч нүүлгэх шаардлагатай.
Байгаль орчны яамныхан яадаг гэнэ ээ
Богд ууланд замбараагүй олгосон газрын зөвшөөрлөө цуцлахыг БОЯ-нд сануулж, УМХГ-аас 2004-2010 онд нийт таван удаа улсын байцаагчийн дүгнэлт, улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн ч огт хариу өгөөгүй гэнэ. Харин УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2006 оны арваннэгдүгээр сард БОЯ-нд 6/7181 тоот албан даалгавар өгчээ. Мэргэжлийн хяналтын албаны даргын албан шаардлагыг үл тоож суусан Байгаль орчны сайд Байнгын хорооны шаардлагын дагуу дуртай дургүй арга хэмжээ авсан болжээ. Байгаль орчны сайдын 2006 оны 438 дугаар тушаалаар 2007, 2008 онд 17 аж ахуйн нэгж, иргэний газар ашиглах эрхийг цуцалж, УИХ-ын Байнгын хорооныхны нүдийг хуурчээ.
Гэтэл энд зөвшөөрөлтэй 391 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 76 айл, зориулалт өөрчилсөн 56, гэрчилгээгүй 100-гаад иргэн, аж ахуйн нэгж бий. Газрынхаа төлбөрийг төлярив дөггүй, зориулалтын дагуу ашиглалгүй хоёр жил болсон, зориулалт өөрчилсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцлуулахаар 2008 онд Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас БОЯ-нд хүсэлт хүргүүлсэн ч авч хэлэлцээгүй байна. Энэ бүхнээс үзвэл дархан ууланд даварч буй хүмүүсийн найдвартай ар тал БОАЖЯ-нд байгаа хэрэг биз. Газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэг жүүдийн 313 нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу БХУДЦГХЗ болон Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал аваагүй аж. Тэгээд хэний зөвшөөрлөөр дархан ууланд газартай болчихов.
Үе үеийн Байгаль орчны сайд нар дээрх 313 хүнд газар олгож, дархан ууланд даврахыг зөвш өөрснийг мэргэжлийн хяналтынхан илр үүлжээ. Дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн 22 нь нэггазрын зориулалтаа өөрчилж, орон сууц барьжээ. 290 нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 20 аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Зайсан, Богино, Чандмань, Нүхт, Хүүш, Арцатын аманд аялал жуулчлалын гэх нэрийн дор дэндүү олон хүнд газар олгосноос даац хэтэрч, хөрс, ургамал талхлагдан, зарим зүйлийн ургамал устсан, ан амьтад дайжсаныг биологчид халаглан лярив.
Үүний уршгаар дархан газрын экосистем алдагдан, дэлхийн анхны дархан цаазат уул маань бусад уул толгодоос ялгарахааргүй, нийслэлийн нэг суурьшлын бүс болж хувирлаа. Байгаль орчин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайд нар 2003 онд 90/168/127 тоот хамтарсан тушаал гаргаж, Зайсангийн аманд аялал жуучлал хөгжүүлэх бүсчлэлийн зураг гээчийг баталсан байх юм. Энэ нь маш олон хууль, стандарт, журмыг ноцтой зөрчиж байгаа аж. БОЯ юунд үндэслэж Богд ууланд газар олгосон нь тодорхойгүй, зөвшөөрөл нь огноо, дугааргүй, Хамгаалалтын захиргаа болон орон нутгийн газрын албатай байгуулсан гурвалсан гэрээ нь Газрын тухай хуульд нийцээгүй юм байна.
Гэрээний нөхцөл нь бүрэн бус, хуулийн дагуу байгуулаагүй, албан тушаалаа ашигласан төрийн албан хаагчийн шийдвэрээр олгосон бүх газрын зөвшөөрлийг цуцалж, айл, албан байгууллага, зочид буудал, хорих анги, сургууль, сургуулийн ажилчдын орон сууц, дотуур байр зэрэг өөр газарт байрлуулж болох барилгуудыг нүүлгэх нь ирээдүйгээ харсан ухаантай ажил болно. Дархан цаазат газрыг сүйтгэчихээд дараа нь нөхөн сэргээнэ гэж байдаггүй. Хожим амаа барихаасаа өмнө одоо алдаагаа залруулъя.