Сүүлийн 24 цагийн дотор 2231 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1289, орон нутаг 934, эмнэлгээс шалтгаалах найман тохиолдол бүртгэгдлээ.
Мөн халдварын улмаас 55-83 насны 12 хүн эндлээ. Халдвар авсан хэдийн өөр өвчнөөр 41, 43 настай хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 585 хүн эдгэрэн гарсан бол 301 хүн гэрийн хяналтаас гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 64,354 болсон. Халдварын улмаас 12,415 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 7,967
- Хүндэвтэр - 3,087
- Хүнд - 1,140
- Маш хүнд - 221 хүн байна. Мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн 20,795 хүн гэрээр эмчилгээ үйлчилгээг авч байна.