Сүүлийн үеийн орон сууцны чанар муу атлаа өндөр үнэтэй хэмээн иргэд шүүмжилдэг ч барилгын чанар сайжрахгүй хэвээр. Ийм нэг чанаргүй барилгаас болж хоёр иргэн хохирчээ. “Ганьт” компанийн Баянгол дүүргийн XVII хороонд барьсан 40 дүгээр байрны дөрөвдүгээр давхрын айлын тагтны хаалт төмөр өнгөрсөн бямба гаригт гадна талбайд байсан “Тоёота Креста” маркийн 69-58 УБД, “Марк-II” маркийн 21-91 УБС дугаартай хоёр машины дээрээс унаж эвдсэн байна.
Машины эзэд тухайн айлаас хохирлоо гаргуулах уу, эсвэл барилгын компаниас нэхэх үү гэдгээ мэдэхгүй, цагдаагийн байгууллагад өргөдөл өгчихөөд хүлээж байгаа гэж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан мэдээллээ. УИХ-ын гишүүн Ц.Бат баярын дүү нарын нэрээр бүртгэлтэй гэх “Ганьт” ком панийн 40 дүгээр байр ашиглалтад ороод хоёр жил шахам болж буй ч өнөө хүртэл оршин суугчдад байрны гэрчилгээг нь өгөөгүй байгаа аж. Үүнийхээ учрыг “Ганьт”-ынхан оршин суугчдад “Банк ны барьцаанд байгаа” гэж тайлбарладаг гэнэ.
Урьдчилан төлбөрөө төлсөн иргэдээс байр ашиглалтад орох үед “Эдийн засгийн хямрал нүүрлэж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учраас...” гэсэн тайлбартайгаар мөнгө нэмж төлөхийг шаардсан байна. Байрныхаа төлбөрийн ихэнхийг төлсөн иргэд шаардсан мөнгийг нь нэмж төлж байж, түлхүүрээ гарджээ. Гэвч өдгөө хүртэл хэл ам тасрахгүй байгаа аж. Тухайлбал, цахилгаан шат нь ажиллахгүй болдог, хэрэглээний ус нь байнга тасардаг, хана нь цуурсан аж. Оршин суугчдын ийм гомдлыг “Ганьт”-ынхан үл ойшоосоор иржээ.
Г.РАВЖАА