“Тэнүүн огоо” автобус компанийн кондуктор Д гэгч эр өнгөрсөн мягмар гаригт зорчигчоо автобуснаас түлхэж унагаснаас аминд нь хүрлээ. Уг хэрэг Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутагт гарчээ. Зүүн салаа-Зурагт-Сансар чиглэлийн автобусанд Н гэх 58 настай, согтуу эр “Жанцан”-гийн буудлаас суужээ.
Түүнийг кондуктор Д “Та битгий танхайраад бай” гээд автобуснаас түлхэж буулгасан аж. Энэ үед Н хаалганы дэргэд савж унаад нас барсан гэнэ. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр духны яс нь цөмөрсөн нь амиа алдах шалтгаан болсон гэж дүгнэжээ.
Г.ОРЧЛОН