Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт автобус, суудлын автомашинтай мөр - гөлдөж, гурван хүний амь нас хохирчээ. Өнгөрсөн бямба гаригт энэ осол гарсан бөгөөд Улаанбаатараас Дорнод аймаг руу явж байсан зорчигч тээврийн үйлчилгээний “Паз” маркийн автобус “Тоёота Виндөү” маркийн автомашиныг мөргөсөн байна.
Яагаад осол гарсныг орон нутгийн эх сурвалжаас тодруулахад “Автобусны жолоочийн буруугаас гурван хүн нас барлаа. Суудлын автомашинд сууж явсан Дорнод аймгийн харьяат таван хүний гурав нь газар дээрээ нас барж, хоёр нь гэмтсэн.
Автобус суудлын машиныг мөргөөд 20-30 метр газар чирч явсан ул мөр үлдсэн байна” гэв.
Г.Равжаа