Сүүлийн 24 цагийн дотор 2746 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1876, орон нутагт 860, эмнэлгийн ажилтан гурав, зөөвөрлөгдсөн тохиолдол долоо бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 88516 болов.
Харин коронавирус халдварын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нас барсан хүмүүсийн дунд 34 настай нэг, 71-92 насны 10 иргэн байжээ. Нийт нас баралт 411 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд нийт 2,505 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 61,725 боллоо. Халдварын улмаас одоогоор 10,758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн – 6,762
- Хүндэвтэр – 2,860
- Хүнд - 943
- Маш хүнд - 193 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2,014 нь хүүхэд байгаа юм. Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,899 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.