Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурал өнгөрөгч баасан гаригт хуралдан шинэ томилгоо хийжээ. Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжавын тушаалаар Завхан аймгийн прокуророор ажиллаж байсан Ш.Батааг Говьсүмбэр аймгийн прокуророор, Ховд аймгийн прокурорын орлогч асан Н.Доржсүрэнг Завхан аймгийн прокуророор томилжээ.
Өнгөрөгч долоо хоногт болсон Прокурорын байгууллагын Төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөлгөөний үеэр Монголын Прокуроруудын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн юм байна.
Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, тус газрын Мэдээлэл дүн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Ганзориг, хяналтын прокурор Х.Батчимэг, Төв аймгийн прокурор Б.Баян-Очир, УПЕГын Мөрдөн байцаах албаны дэд дарга Ц.Батболд нарыг сонголоо.
Х.ОЮУН