Эрүүгийн цагдаагийн газар болон Тагнуулын ерөнхий газраас ХБНГУын иргэн Клой бер Максим лян Леонардыг 2004 оны арванхоёрдугаар сараас хойш эрэн сурвалжилж байгаа юм.
Тэрбээр ХБНГУ болон Европын холбооны хэд хэдэн улсын банкнаас хуурамч чекээр их хэмжээний мөнгө залилан авсан тул Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ хүн Буянт-Ухаагийн боомтоор 2004 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монголд иржээ. Ингэхдээ Schley Sing Rudiger Rechard Walter хуурамч нэрээр 1948 оны тавдугаар сарын 8-нд төрсөн, 2612839029 дугаартай паспорттайгаар хил нэвтэрсэн гэнэ.
Түүнээс хойш өөрийнхөө нэрээр болон хуурамч паспортаа ашиглан гараагүй аж. Клойбер Максимлян Леонард нь 1956 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн, 55 настай, герман үндэстэн, 175-180 см орчим өндөр, зууван шар царайтай, харааны шил зүүдэг, шонтгор өндөр хамартай, нимгэн уруултай, халзан духтай нэгэн.
Түүнийг харсан болон хаана байгааг нь мэдэх хүмүүс ЭЦГ-ын 321182, 265677, 265732 дугаарын утсанд хандаж мэдээлэл өгөхийг тус газраас хүсэв. Бодит мэдээллийг өндөр үнээр худалдан авч, нууцыг чандлан хадгалахаа мэдэгдсэн юм.