Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Даваахүү, Л.Хосбаяр, Г.Эрхэмбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ. Ж.Даваахүү, Л.Хосбаяр нар нь согтуугаар М-ыг хүчирхийлж, боомилон хөнөөсөн юм.
Мөн уг хэрэгт Г.Эрхэмбаяр хамтран оролцож талийгаачийн гар утас, малгай зэргийг дээрэмдсэн гэм буруутай хэмээн үзэж анхан болон давж заалдах шатны шүүхээс Ж.Даваахүүд цаазаар авах, Л.Хосбаярт 25, Г.Эрхэмбаярт 10 жил хорих ял ногдуулсан байна. Хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Ж.Даваахүүд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон цаа заар авах ялыг 25 жил хорих болгон өөрчилжээ.
Мөн Л.Хосбаярыг хүний амь хөнөөсөн хэрэгт оролцсон нь тогтоогдоогүй, харин хохирогчийг амиа алдсан үед нь хүчирхийлж, дээрэмдсэн гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхээс ногдуулсан 25 жилийн ялыг 10 жил хорих болгон бууруулсан байна.
Харин Г.Эрхэмбаярыг хохирогчийг хүчиндсэн гэмт хэрэгт оролцсон нь тогтоогдоогүй, дээрмийн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэж 10 жилийн хорих ялыг нь зургаан жил хорих болгон өөрчилжээ.
Г.Цолмон