БНСУ-д өнгөрөгч пүрэв гаригт хүү нь ээжийгээ хөнөөсөн хэрэг гарав. Гэмт хэрэгтэн 34 настай И Ши хүний амь нас бүрэлгэснээ таван цагийн дараа цагдаад мэдэгдэн, хэргээ хүлээжээ. Түүнийг дөрвөн настай байхад ээж нь аав, дүүтэй нь орхиж өөр хүнтэй гэр бүл болсон юм байна.
Аав нь архинд орж өөрийгөө егүүтгэснээр И Ши дүүгийнхээ хамт Асрамжийн газарт очиж, хүнд амьдралыг туулсаар 17 насандаа цүнхний үйлдвэрт дүүтэйгээ ажиллан амьдралаа залгуулах болжээ.
Энэ хугацаанд ээж нь нэг ч удаа ирээгүйд тэд гомддог байж. Солонгосчууд саяхнаас орлого багатай иргэдээ даатгалд хамруулж эхэлсэн юм байна. Даатгалд хамрагдах анкетад ээжийнх нь гэрийн хаяг байхыг хараад ээжтэйгээ уулзахаар очжээ.
Ээж нь 30 жилийн дараа ирсэн хүүгээ хараад баярлах бус харин уурлаж, хаанаас хаяг олсон, яах гэж ирсэн гээд аавыг нь доромжилсон гэнэ. Архи ууж согтсон залуу ээжийгээ хутгалж амь насыг нь хөнөөжээ. Кёнгидуд байдаг гэрт нь очиж ээжтэй нь гэр бүл болсон хүний амийг бүрэлгэснээ тэр хүлээгээд байна.
Солонгосын хуулиар санаатай хүний амь нас хөнөөсөн хүнийг насаар нь хорих, эс бөгөөс ялын дээд хэмжээ оноодог аж.
Х.Хангай