“Казахстаны Актобе хотод энэ оны хоёрдугаар сард гарсан насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэргийг илрүүллээ” хэмээн тус хотын Цагдаагийн газраас мэдээллээ. Бага насны хүүхдийг хү чинд сэн хэрэгтэн нь Монголын иргэн байсан аж. Хоёрдугаар сарын 13-нд 36 настай эмэгтэй Цагдаагийн газарт хандан “Охиныг маань үл таних залуу хотын гадна авч яваад хүчиндсэн байна” хэмээн мэдүүлжээ.
Энэ хэргийг шалгаж байсан байцаагчид гуравдугаар сарын 2-нд Алга хотод амьдарч байсан Монголын 26 настай иргэнийг уг хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Сэжигтэн хэргээ хүлээжээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 13-нд танилынхаа гэр рүү явж байх замд таарсан 10 настай охиныг машинд хүчээр суулган авч яваад хотоос гарч хүчиндсэн байна.
Охиныг хотод буцааж авчран буулгачихаад Алга руу эргэсэн гэнэ. Уг залуу 2010 оны наймдугаар сард гарсан дөрвөн настай охиныг хүчиндсэн хэрэгт холбоотой нь тогтоогджээ. Казахс таны цагдаа гийнхан илрээгүй байгаа, бага насны охидыг хүчиндсэн хэд хэдэн хэрэгт түүнийг сэжиглэж байна.
М.Сугараа