Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын референт Н.Сономдагва өнгөрсөн долоо хоногт авто машинд дайруулж амь насаа алджээ. Түүнийг нас барсан талаар талийгаачийн биед гар утас, бичиг баримт нь байсаар байтал ар гэрийнхэнд нь дуулгалгүй хагас өдөр нуусан гэж эх сурвалж мэдээллээ. Өөр нэг эх сурвалж “Осол 23.30 цагийн үед болсон. Замын цагдаагийн газрын ажилтан согтуу байсан.
Осол гарсны маргааш буюу 16.00 цагийн үед гар утсанд нь хад галаастай “Аав” гэсэн дугаар руу залгаж “Хүү чинь осолд орлоо” гэж мэдэгдсэн” гэв. Баянгол дүүргийн нутаг, Модны-2- ын замд “Тод өнгө” нэртэй дэлгүүрийн дэргэд дээрх осол гарсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн ажилтан, дэслэгч Ган-Очир зам тээврийн осол гаргасан гэнэ.
Энэ талаар ЗЦГ-ынх наас тодруулахад “Ийм осол хэрэг гарсан нь үнэн. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн ажил тан холбогдсон нь ч үнэн. Гэхдээ талийгаачийг осолд ор сныг хагас өдөр нуусан гэдэг нь худлаа. Тухайн үед талийгаач ямар ч бичиг баримтгүй явсан.
ГССҮТ-д хүргэгдэж очоод нас барсан гэсэн. Бид энэ талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг одоо Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа” гэлээ. ГССҮТ-ийнхнөөс талийгаачийн та лаар тодруулахад “Н.Сономдагва гэдэг хүн энэ сарын 9-10-нд шилжих шөнө 00.00 цагийн үед манайд ирсэн.
Эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 10-ны 13.50 цагийн үед нас барсан” гэв. Н.Сономдагва нь Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хуралд хо хи рогч Ц.Гончигийн хүсэлтээр Ерөнхийл өгчийн Тамгын газраас ирж сууж байсан нэгэн юм.