БНСУ-ын Инчоны Пупёнг дахь цагдаагийн хэлтсийнхэн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бая рын өдөр монгол эмэгтэй хүчиндүүллээ гэсэн нэгэн иргэний гомдлын дагуу мөрдөн байцаалт явуулж 28 настай А гэдэг залууг саатуулаад байна.
Цалин өндөртэй ажилд оруулж өгнө гэсэн зарын дагуу Б гэдэг эмэгтэй А руу утасдсан юм байна. Инчоны Согү дүүрэг дэх гэртээ ирж ярилцахыг хүссэн учир бүсгүй очжээ.
Гэтэл залуу эмэгтэйг хүчирхийлж, зүй бусаар дур хүслээ хангажээ.
Түүнийг цагдаагийнхан саатуулан, Инчон дахь Гадаад иргэдийн асуудал эрхлэх төвд хүргүүлээд байна.
Х.Хангал