Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж, ирээдүйдээ хар толбо үлдээх болсон. Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд 59 гэмт хэрэгт 63 хүүхэд холбогджээ. Гэхдээ энэ нь 2009 оныхтой харьцуулахад 3.2 хувиар буурсан үзүүлэлт.
Сургууль завсардсан 29, ерөнхий боловсролын 30 сурагч их, дээд сургуулийн дөрвөн оюутан гэмт хэрэг үйлдсэн аж. Хүүхдүүд ихэвчлэн хулгай, булаалт, дээ рэм, танхай, хүчингийн хэрэг үйлддэг байна. Түүнчлэн өнгөрсөн онд 85 хүүхэд дээрх гэмт хэр гийн хохирогч болжээ. Энэ талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах байцаагч, хошууч Ц.Наран чимэгээс тодрууллаа.
-Хүүхдийн гэмт хэргийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сүхбаатар дүүрэгт ерөнхий боловсролын 57 сургууль байдаг. Үүний 17 нь улсынх. Манай байгууллага дүүргийнхээ 30 сургуультай гэрээтэй ажилладаг. Гэрээний хүрээнд гэмт хэрэг, архидалт, тамхины хор хөнөөл, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар лекц уншиж, хүүхдэд анхан шатны мэдлэг олгодог.
Мөн хүүхдийг урлагаар төлөвшүүлэх зорилгоор ДБЭТ, УДЭТ, МҮЭСТО зэрэг байгууллагатай хамтран урлаг соёлын тоглолт үзүүлэх санал гаргасан. Гэрээг ирэх долоо хоногоос хийхээр төлөвлөж бай на. Үүнийг бусад дүүргийнхэн дэмжих байх.
-Хүүхдийн хүмүүжил гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-2011 оны эхний хоёр сарын байдлаар насанд хүрээг үй хүүхдүүд олон гэмт хэрэг үйлдсэн. Одоогоор статис тик тоо гараагүй байна. Үүнээс хамгийн их сэтгэл эмзэг лүүлсэн нь хүүхдийн амиа хорлох асуудал. Хоёрдугаар сарын 14- нд Валентины баяраар манай дүүрэгт 15 настай хүү гэр бүлдээ гэрээслэл бичээд амиа хорлосон. Ийм хэрэг өнгөрсөн жил зөвхөн манай дүүрэгт л гэхэд гурван удаа гарлаа.
Үүний цаана хүүхэд хэрхэн нийгэмшиж байгааг харж болно. Энэ бол маш том асуудал. Хүүхдийг зөв хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг эх, багш нар хамгийн их үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл өнөөдөр хүүхэдтэй чин сэтгэлээсээ харилцаж, тэднийг ойлгож, хүмүүжүүлж чадахгүй байгаа нь нийгэмд ийм сөрөг үр дагавар авчирч байна. Тиймээс хүүхдэд нийгэмд биеэ авч явах, бусдыг хүндлэх ухаан, харилцааны соёл, өрсөлдөх чадвар төлөвшүүлэх хэрэгтэйг эцэг эх, багш нар нь анхаармаар байна гэв.
М.Эрдэнэдэлгэр