Сүүлийн 24 цагийн 2642 дотор хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1733, орон нутагт 908, нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдлээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн эндлээ.
24 цагийн хугацаанд нийт 571 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 59,220 боллоо. Халдварын улмаас одоогоор 10,248 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн – 6,338
- Хүндэвтэр – 2,830
- Хүнд - 891
- Маш хүнд - 189 хүн байна.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,879 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.