Сүүлийн 24 цагийн дотор 2395 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, "Улаанбаатар хотод 1750, эмнэлгээс шалтгаалах нэг, орон нутаг 644 тохиолдол бүртгэдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 83112 болж байна.
Мөн хугацаанд ковидын улмаас есөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 389 боллоо.
Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58649 болж байна.