Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,555 гаруй хүнд шинжилгээ хийх явцад 2386 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1,675 орон нутагт 711 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 80733 болов.
Халдвар авсан иргэдийг насны ангиллаар авч үзвэл 30-34 насны хамгийн их өртсөн бол 5-9 насны 201 хүүхдээс халдвар илрээд байна.
Харин халдварын улмаас 11 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна.
Сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57,822 боллоо. Халдварын улмаас 9,346 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 5,826
- Хүндэвтэр - 2,542
- Хүнд - 794
- Маш хүнд - 184 хүн байна.
Орон нутагт илэрсэн халдварын нэгдсэн мэдээлэл: