Сүүлийн 24 цагийн дотор 1622 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1100, орон нутагт 491, зөөвөрлөгдсөн 30, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 72104 болов.
Мөн уг халдварын улмаас 10 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Эдгээрийг задалж хэлбэл,
- 59 настай эмэгтэй зургаадугаар сарын 3нд халдвар авсан нь батлагдсан
- 50 настай эмэгтэй зургаадугаар сарын 3-нд халдвар авсан нь батлагдсан
- 44 настай эмэгтэй зургаадугаар сарын 3-нд халдвар авсан нь батлагдсан
- 48 настай эмэгтэй зургаадугаар сарын 4-нд халдвар авсан нь батлагдсан
- 67 настай эмэгтэй зургаадугаар сарын 4-нд халдвар авсан нь батлагдсан
- 82 настай эрэгтэй зургаадугаар сарын 3-нд халдвар авсан нь батлагдсан
- 82 настай эмэгтэй зургаадугаар сарын 9-нд халдвар авсан нь батлагдсан
- 56 настай эмэгтэй зургаадугаар сарын 7-нд халдвар авсан нь батлагдсан. Коронавирус халдварын нэн хүнд хэлбэрээр 342 иргэн энджээ.
Сүүлийн 24 цагт 684 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56,253 боллоо. Халдварын улмаас 7,498 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 4,725
- Хүндэвтэр - 2,012
- Хүнд - 623
- Маш хүнд - 138 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,988 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.