Өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд нарны бүтэн болон хагас хиртэлт тохионо.
Нарны хиртэлт нийслэлд 17.00 цагийн үед үзэгдээ эхлэх бөгөөд 18.40 минутын орчимд нарны гадаргын 30-35 хувийн хиртэлт ажиглагдах аж.
Нарны хиртэлтийг бүтэн, хүрээтэй, хагас, холимог гэж ангилдаг. Дэлхийн гадарга дээрх сарны сүүдрийн диаметр нь тухайн үед дэлхий, сар хоёр ямар зайд оршиж байгаагаас шалтгаалан янз бүр байж болох боловч ер нь 270 километрээс ихгүй байдаг гэнэ. Сарны сүүдэр тусах энэхүү нарийхан зурвас дотор л нарны бүтэн хиртэлт ажиглагддаг. Нарны бүтэн хиртэлтийн үед тэнгэр харанхуй болж гариг болон од тод харагддаг хэмээн ШУА-ын Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Ташрамд дурдахад, нарыг удаан хугацаагаар харах нь нүдэнд муу учир нар хиртэлтийг харах гэж буй бол хамгаалалтын шил зүүхийг эмч нар сануулдаг билээ.