Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ Баянгол дүүргийн 20 дүгээр сургууль дээр саналаа өглөө.
Тэрбээр, "Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг цогцлоох сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль болох магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, эх баригчид асар их хэмжээний мөнгө тарааж буй. Хэний мөнгөөр хэнийг худалдаж авч байгаа юм бэ. 100, 200, 300, 400 мянган төгрөг тарааж байгаа нь хэвийн үзэгдэл болжээ. Үүнийг шалгахын төлөө хууль хяналтынхан хяналт тавьж ажиллахгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр өглөө гэхэд манай гэр бүлийн хүний эгчид л гэхэд 100 мянган төгрөг өгсөн байна. Иргэддээ хандаж хэлэхэд, таны халааснаас мөнгө хулгайлаад танд өгч байгаа учир мөнгийг нь аваад, үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө сонголтыг хийгээрэй" гэлээ.