Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн сонгуулийн санал авах байранд саналаа өглөө. Тэрбээр, "Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль цар тахалтай хүндхэн үед болж байгаараа онцлогтой. Мөн зардал багатай тайван сонгууль болж буй. Иргэдийн идэвх өндөр, сонгуульдаа хариуцлагатай хандаж байгаа нь харагдаж байна. Монгол Улс 1992 оноос хойш ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа Ерөнхийлөгчөө зургаан жилээр сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрд олон үйл явдал өрнөдөг байв. Парламент дөрвөн жилээр ажиллаж, Ерөнхийлөгчөөс өөр хугацаатай ажиллах болсон нь улс төрд өөрчлөлт авчирна. Өнгөрсөн 30 жилд гуравхан Засгийн газар л дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа ажиллажээ. Бид цаашид Засгийн газрыг илүү урт хугацаанд ажиллуулах хэрэгтэй. Цагаан сонголт бол сайн арга биш. Сонгуульд өндөр зардал зарцуулдаг. Цар тахлын амаргүй үед дахин сонгууль явуулах нь манай улсад ашиггүй гэв.