Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болж буй. Санал хураалт өнөөдөр 07.00 цагаас эхэлсэн бөгөөд МАН-ын дарга, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх 48 дугаар сургуулийн санал авах байранд 07.40 цагт очиж, саналаа өглөө. Энэ үеэр тэрбээр "Ардчилсан болон Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшиж буй С.Эрдэнэ, Д.Энхбат нарт сонгуулийн ажилд нь амжиlт хүсье. Юуны түрүүнд Д.Энхбат болон гэргий Д.Оюунцэцэг нарын биеийн байдал дээрдэж, эрүүл энх байхыг ерөөе. Эрүүл мэнд гэдэг хамгаас чухал шүү дээ" гэв.
Ташрамд дурдахад, түүний бага охин энэ онд 18 нас хүрсэн бөгөөд аавынхаа хамт анхны сонгуульдаа оролцжээ.