Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат зөөврийн хайрцгаар өнөөдөр саналаа өглөө.
Тэрбээр, "Биеийн байдал сайн байна. . Бид ном журмынх нь дагуу эм бэлдмэлээ ууж, эмчилгээгээ хийлгэж байгаа. Ойрын үед эдгэрч гарна гэдэгт итгэлтэй байна. Цаашид гадаадад суугаа иргэд цахим хэлбэрээр санал авдаг болно гэж найдаж байна. Би Ерөнхийлөгч болвол ийм ажил хийнэ. Зөөврийн хайрцгаар санал авах үед эмнэлгийн ажилтан болон СЕХ-ны санал авах ажилтан байлцлаа. Би бол телевизийн байранд очоод шилэн хоргоны цаанаас мэтгэлцэх боломж байсан" гэлээ.
Тэрээр коронавирусийн халдвар авсан тулд улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.