Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Бага булаг гэх газар өчигдөр 04.29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс 04.38 цагт Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлжээ.
Улмаар Архангай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас газар хөдлөлтийн нөхцөл байдлыг тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учруулаагүй гэсэн байна.
3.5-4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь II-III түвшинд эрэмбэлэгдэх бөгөөд чичирхийлэл нь зарим хүнд мэдрэгддэг байна.