Өнөөдөр "Дэлхийн байгаль орчны өдөр" тохиож байна. Тус өдрийг энэ онд "Зогсооё, залруулъя, засъя" сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа юм. Энэхүү уриан дор нэгдэн экосистемүүдээ сэргээж, хүрээлэн буй орчин, ховор амьтдаа хамгаалъя хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас уриаллаа. Ташрамд дурдахад, сүүлийн нэг мянганы хугацаанд хүн төрөлхтөн дэлхийн ойн 80 хувийг огтолсон. Мөн Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хугацаанд 551 гол, горхи, 483 нуур, цөөрөм, намгархаг газар ширгэсэнд тооцогдож байна. Үүнээс гадна говь, цөлийн бүсийн баянбүрд, бүрдүүдийн дийлэнхи хувь доройтсон хэмээн албаныхан мэдээллээ.