Аялал жуулчлалын хөгжлийн төв нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд байрлах "Жуулчны мэдээллийн төв"-н үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй. Тус байгууллагынхан аялал жуулчлалын болон бусад үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг "Ковид-19" цар тахлын үед дэмжих, Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хурдан сэргээх зорилгоор энэ оныг дуустал "Жуулчны мэдээллийн төв"-д зар сурталчилгааг нь үнэ төлбөргүй байршуулж өгөхөөр болжээ. Тодруулбал, аж ахуйн нэгж, компаниуд видео бичлэг болон хэвлэмэл материалаа үнэ төлбөргүй дээрх цахим хуудсанд байршуулах боломжтой аж.
Аялал жуулчлалын хөгжлийн төвийн "Сурталчилгааны багц"-ад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон бусад үйлчилгээний салбарын байгууллагууд бүртгэлийн анкет болон бусад материалыг энэ сарын 17-ны 18.00 цагийн дотор ирүүлж, бүртгүүлэх юм байна.