Сүүлийн 24 цагийн дотор 1143 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1050, орон нутагт 91 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд улсын хэмжээнд нийт 60372 болов.
Мөн халдварын улмаас гурван иргэн нас баржээ. Үүнийг задалж хэлбэл,
- 80 настай эрэгтэй тавдугаар сарын 19 нд халдвартай нь батлагдсан
- 67 настай эмэгтэй тавдугаар сарын 17-нд халдвартай нь батлагдсан
- 43 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд халдвартай нь батлагдсан байна. Ингээд халдварын нэн хүнд хэлбэрээр нийт 286 иргэн нас барлаа.
Халдвар авсан 685 иргэн эдгэрч дараагийн хяналтад шилжлээ. Харин өнөөдрийн байдлаар 4727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн хэлбэрийн 2478, хүндэвтэр 1665, хүнд 462, маш хүнд 122 иргэн байна.