Эх, үрсийн баярын өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн нутагт орших Түйн голын ай сав дагуу 300 мянган бургасны тарьц суулгажээ. Эл голын эрэг орчмын хөрсний онцлог шинж, чанарт тулгуурлан их хэмжээний бургас суулгаж, төгөл байгуулах гэнэ. Цөлжилттэй тэмцэх бодлогын хүрээнд Баянхонгор аймгийн удирдлагууд эл ажлыг гүйцэтгэсэн хэмээв. Бургасны тарьц суулгах үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт, Эрчим хүчний дэд сайд нар оролцжээ. 300 мянган бургасны усалгаа, арчилгааг “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ-ын ажилчид хариуцах гэнэ.