Өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Түүнчлэн ойрын хоёр хоногт нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа.
Мөн маргааш төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох гэнэ.