Сүүлийн 24 цагийн дотор 6026 шинжилгээ авахад 927 иргэнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 889, орон нутагт 98 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 58,439 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд 57 настай эмэгтэй, 44 настай эмэгтэй, 79 настай эмэгтэй, 76 настай эмэгтэй нар коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд гэсэн хэлбэрээр нас барсан харамсалтай мэдээ байна. Халдварын улмаас нас барсан хүний тоо 276 боллоо.
Харин сүүлийн 24 цагт 682 хүн бүрэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарснаар эдгэрсэн иргэний тоо 50,436 боллоо. Эмнэлэгт 4475 иргэн хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн эмнэл зүйн шинж тэмдэгийг танилцуулбал, биеийн байдал нь хөнгөн 2393, хүндэвтэр 1534, хүнд 436, маш хүнд 112 иргэн байна.