Яруу найргийн "Хүрээ хөвгүүд" бүлгэмийн гишүүн Г.Ням-Очир Монгол Улсыг явганаар, нар зөв тойрон аялахаар болжээ. Тэрбээр Дорнод аймгийн Чойбалсан хотын Ялалт гүүрийн урд байршуулсан танктай хөшөөний дэргэдээс өнөөдөр өглөө 05.30 цагт аяллаа эхлүүлсэн байна. Бадарчин Г.Ням-Очир нь Булган аймгийн Сайхан сумын уугуул бөгөөд яруу найрагч, Төвөд судлаач мэргэжилтэй нэгэн аж. Түүний аяллын алтан шар зам нь өлзийтэй байг.