Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэх газар өчигдөр 07.36 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт 07.55 цагт цахим шуудангаар ирүүлсэн гэнэ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.