Сүүлийн 24 цагийн дотор 8000 гаруй хүнээс шинжилгээ авахад 785 иргэнээс халдвар илэрчээ. Тодруулбал, Нийслэлд 729, хөдөө орон нутагт 56 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 55129 болов.
Мөн коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр дөрвөн иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Задалж хэлбэл,
- 78 настай эмэгтэй тавдугаар сарын 14-нд халдвартай нь батлагдсан
- 79 настэй эмэгтэй тавдугаар сарын 15 -нд халдвартай нь батлагдсан
- 46 настэй эрэгтэй тавдугаар сарын 12-нд халдвартай нь батлагдсан
- 66 настай эрэгтэй тавдугаар сарын 15-нд халдвартай нь батлагдсан байна. Харин ковидын бус шалтгаанаар нэг иргэн нас баржээ. 33 настай эмэгтэй барилга дээрээс унаж, Covid-19 хавсарсан шинжтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Коронавирусийн халдварын нэн хүнд гэсэн хэлбэрээр нийт 263 иргэн энджээ.
Халдвар авсан 4249 иргэн эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- хөнгөн 2174
- хүндэвтэр 1485
- хүнд 468
- маш хүнд 122 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.