Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэх газарт өчигдөр 20.21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй хэмээсэн гэнэ.