Засгийн газраас гарсан зарим шийдвэрүүдийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр, "“МИАТ” ТӨХК-ийн В767-300 агаарын хөлгийн 15 хүний бүрэлдэхүүнтэй нисэх баг Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр өчигдөр таван хайрцаг, 149 кг “COVID-19”-ийн эсрэг 100 мянган тун файзер вакциныг тээвэрлэн авчирсан. Уг вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх шийдвэрийг засгийн газраас гаргалаа. Мөн хүүхдүүд уг вакциныг хийх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Харин жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд сайн дурын үндсэн дээр дархлаажуулах юм" гэлээ.