Сүүлийн 24 цагийн дотор 6236 хүнээс шинжилгээ авахад 653 хүнд халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 625, орон нутагт 28 тохиолдолд нэмж бүртгэгдлээ. Ингээд улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 55067 болов.
Мөн коронавирусийн халдварын улмаас хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Эдгээрийг задалж хэлбэл, 65 настай эрэгтэй тавдугаар сарын 12-нд халдвартай нь батлагдсан, 73 настэй эмэгтэй тавдугаар сарын 15-нд халдвартай нь батлагджээ. Ингээд халдварын нэн хүн гэсэн хэлбэрээр нийт 259 иргэн энджээ.
Харин халдвар авч өдвсөн 533 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 48,674 болж өсөв. Өнөөдрийн байдлаар халдварт өвчний улмаас 4,285 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн – 2,167
- Хүндэвтэр – 1,521
- Хүнд - 479
- Маш хүнд – 118 хүн байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1,827 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа юм.