Хэнтий аймгийн Дадал сумын Түмэн хоньт гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өнгөрсөн мягмар гарагийн 17.00 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрынхан, Хилийн 0287, 0275 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрынхан, “Онон Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, лхагва гарагийн 14.30 цагт унтраажээ. Түймрийг бүрэн унтраасны дараа Хилийн 0287 дугаар ангийн штабын даргад тухайн газрыг хүлээлгэн өгсөн байна. Уг түймэрт 2800 га талбай өртсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.