БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Тусгай хамгаалалттай газрын үнэ цэн” сэдэвт богино хэмжээний, дүрс бичлэгийн уралдааныг хамгаалалтын захиргаануудын дунд зарлажээ. Газар нутгийг тусгай хамгаалалтад авснаар ямар ач холбогдол, үр нөлөөтэйг бодит жишээ, баримтаар сурталчилсан, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөхүйц танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээлийг шалгаруулах юм байна. Оролцогчдын бүтээлийг өнөөдрөөс ирэх сарын 6 хүртэл хүлээн авах бөгөөд түрүүлснийг нь дөрөв, дэд болон гутгаарт шалгарсныг нь 2-3 сая, тусгай байрт орсон хамгаалалтын захиргааг 500 мянган төгрөгөөр урамшуулах аж.