Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8 016 хүний сорьцод коронавирусийн шинжилгээ хийхэд 634 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн тохиолдол 53 734 боллоо.
Мөн хугацаанд халдвар авсан 608 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан бол хоёр хүн уг өвчний хүндрэлээр энджээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлоос 47,356 нь эдгэрээд байгаа бол 255 хүн уг өвчний улмаас нас барлаа.
Эмнэлэгт 4243, гэрийн хяналтад 1858 иргэн эмчлүүлж байна.
Өчигдрийн байдлаар коронавирусийн дархлаажуулалтад 55 403 хүн хамрагджээ. Тухайн тоог задалж харуулбал, Улаанбаатар хотод 941 854 хүн нэгдүгээр, 613 648 хүн хоёрдугаар тунгаа тариулсан байна. Харин орон нутагт 894 647 хүн нэгдүгээр, 213 865 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.
Орон нутаг руу зорчих иргэд коронавирус халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ шаардлагатай. Мөн сүүлийн дөрвөн сарын хугацаанд халдвар авч, эдгэсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах бөгөөд иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг батлах бусад бичиг баримтыг цахим болон цаасан хэлбэрээр биедээ заавал авч явна.