Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, "Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо"-ныхон хамтран түүх, соёлын аяллын хөтөч бэлтгэхээр болжээ. Тодруулбал, "Соёлын аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч бэлтгэх", "Түүхэн аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч бэлтгэх" хос сургалтыг ирэх сарын 2-8-нд цахимаар зохион байгуулах гэнэ. Сургалтад хамрагдахыг хүссэн иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд:
Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагчаар нэгээс дээш жил ажилласан байх,
Улаанбаатар хот, орон нутгийн музейн хөтөч, тайлбарлагчид, зохион байгуулагчид, орон нутгийн соёлын өвийн ажилтнууд сургалтад хамрагдаж болох гэнэ.