Өнгөрсөн гуравдугаар сарын 13,14-нд Өвөрхангай аймагт хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн билээ. Эл гамшигт үзэгдлийн улмаас 15 өрх гэр оронгүй болоод байсан юм. Тэгвэл орон гэргүй болсон иргэдэд Монголын улаан загалмай нийгэмлэгээс хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 15 өрхөд иж бүрэн гэр, хөнжил, гудас, гал тогооны хэрэгслийг хандивлалаа.
Мөн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн орлого нь зогсож, хүнсний хомсдолд орсон 500 өрхөд хүнс, тэжээлийн тусламж үзүүлсэн байна.