Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/256 дугаар “ Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” захирамжийг гаргасан. Үүний хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрынхан зэрэг 235 алба хаагч, 82 автомашин, техник, 75 морьтойгоор ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.
Тэгвэл өнөөдөр Бэлх захад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт боллоо. Эл өдөрлөгт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан хүрэлцэн ирж ногоон бүсийн эргүүлийн үйл ажиллагаатай танилцжээ.